본문바로가기


Better life Yeonsu 인천광역시 연수구

국가상징 알아보기


종합민원메뉴열기


Mongolian

  1. HOME
  2. 종합민원
  3. 분야별민원
  4. 지방세민원
  5. 외국어 지방세 안내
  6. Mongolian

01ГАДААД ИРГЭНД ЗОРИУЛСАН ОРОН НУТГИЙН ТАТВАРЫН ТАНИЛЦУУЛГА

Гадаад иргэн ч гэсэн Солонгос иргэнтэй адил үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэргийг худалдан авах эсвэл эзэмшиж байгаа бол үүнд хамаарах орон нутгийн татвар төлөх ёстой. Та бүгдийн төлж байгаа орон нутгийн татвар нь гадаадын иргэд дасан зохицох, ажил олоход дэмжлэг болон нийгмийн халамжийг дээшлүүлэхэд ашиглагддаг.

Орон нутгийн татварын төрөл

  • Хувь хүнд хамаарах оршин суугчийн татвар

    Цагаачлалын хуулийн дагуу гадаадын иргэний бүртгэл хийлгэж Ёнсү дүүрэгт оршин сууснаас хойш 1 жилийн дараа жил бүрийн 8 сард нэхэмжлэл хүлээн авсны дараа төлнө.

  • Тээврийн хэрэгслийн татвар

    Тээврийн хэрэгсэл өмчилж байгаа бол оршин сууж байгаа бүртгэлтэй газраас жил бүрийн 6 сар, 12 сард нэхэмжлэл хүлээн авсны дараа төлнө.

  • Хөрөнгийн татвар

    Үл хөдлөх хөрөнгө(барилга байшин, газар, орон сууц) өмчилж байгаа бол жил бүрийн 7 сар, 9 сард нэхэмжлэл хүлээн авсны дараа төлнө.

  • Худалдан авсны татвар

    Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэргийг худалдан авсан тохиолдолд 60 хоногийн дотор худалдан авсан талаар мэдэгдэж татвар төлөх ёстой.

  • Орон нутгийн орлогын албан татвар

    Орлогын албан татварын хуулийн дагуу орлогын албан татвар төлөгч(хувь хүн) болон хуулийн этгээдийн албан татварын хуулийн дагуу хуулийн этгээдийн албан татвар төлөгч(хуулийн этгээд)-ийн хувьд орлогод ногдох орон нутгийн татварын мэдүүлж төлнө.

Орон нутгийн татвар төлөх хялбар бөгөөд амар арга зам

  • Онлайнаар төлөх

    Ветакс (www.wetax.go.kr)※Гишүүнээр бүртгүүлж нэвтрэх → Баталгаажуулах сертификат бүртгүүлэх – Хайлт төлөх

  • Мобайлаар төлөх

    Какао пэй, Нэвэр пэй, Пэйко-д нэхэмжлэлийн QR кодыг сканердаж төлнө

  • Дансаар шилжүүлж төлөх

    Нэхэмжлэлд заасан нэрийн виртуал данс, орон нутгийн татварын орлогын данс руу шилжүүлэг хийх болон орлогодох

  • Банкнаас төлөх

    Нэхэмжлэл, Кредит(Чек) карт, дансны дэвтэр, CD/ATM-ээс төлөх

Орон нутгийн татвар төлөөгүйгээс үүсэх эрсдэл

  • Виз сунгалт хязгаарлах

    Орон нутгийн татвар төлөөгүй тохиолдолд виз сунгалт хязгаарлагдана(6 сараас хэтрээгүй тохиолдолд зөвшөөрнө)

  • Хөрөнгө, авлагыг битүүмжлэх

    Тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, хадгаламж, цалин, даатгал(нутаг буцах албан даатгал, нутаг буцах хуримтлалын даатгал)

  • Дуудлага худалдаагаар албадан борлуулах

    Өмчилж буй тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө зэргийг дуудлага худалдаагаар албадан борлуулах боломжтой.

  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураах

    Тээврийн хэрэгслийн татвар төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж хөдөлгөөнд оролцох боломжгүй болно.

Зөвлөх утас

  • Хувь хүнд хамаарах оршин суугчийн татвар 032-749-7480
  • Тээврийн хэрэгслийн татвар 032-749-7510
  • Хөрөнгийн татвар 032-749-7470
  • Худалдан авах татвар 032-749-7490
  • Орон нутгийн орлогын татвар 032-749-7500
  • Орон нутгийн татварын өр 032-749-7520

Орон нутгийн татварын нэхэмжлэлийг ухаалаг утсаараа хялбар хүлээж аваарай!

※Тус аппликэйшнээс орон нутгийн татварын нэхэмжлэл цахимаар авах хүсэлт гаргахад дараа сараас ухаалаг утсаараа нэхэмжлэл хүлээж авна.

  • 이 게시물은 "공공누리 제 3유형(출처표시+변경금지)" 조건에 따라 자유롭게 이용이 가능합니다.
  • OPEN 공공누리 공공저작물 자유이용허락 | 이용조건:출처표시+변경금지

자료관리담당자

  • 담당부서 : 세무2과
  • 담당팀 : 세외수입총괄
  • 전화번호 : 032-749-7530